Д.Бумдарь: Гишүүдийн тоог улстөрийн намын хөгжил, хүн амын тоо, төлөөлөх эрхийг хангах үүднээс НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

Улс төр судлаач Д.Бумдарь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудлаар байр сууриа илэрхийллээ.

– Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр хуучин ямар байсан зүйл яаж өөрчлөгдөх вэ?

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо, эвлэлдэн нэгдэх эрх, эрх мэдлийн хуваарилалт зэрэг асуудлын өөрчлөлтийг хөндөх байх гэж харж байна. Гишүүдийн тоог хүн амын өсөлт, улс төрийн намын хөгжил, хүн амын төлөөлөх эрхийг хангах үүднээс нэмэх шаардлагатай
гэж ерөнхийлөн харж болно. Манай улсын хувьд 1992 оноос хойш 30 жилийн турш нэг ч удаа сонгуулийн тойргийн бүсчлэлийг хүн амын тоотой харьцуулан төлөөлөх чадварыг гишүүдийн тоотой харьцуулсан судалгаа ч юм уу хэлэлцүүлэг байсангүй. ҮХНӨ юмуу сонгуулийн хуулийг өөрчлөх үеэр зурвас хөндөгдөж ирсэн төдий юм. Манайд гишүүдийн тоо гэсэн цифрийг илүү анхаарч байгаад учир дутагдал байгаа юм. Тооны өгүүлэмжийг харах хэрэгтэй болов уу. УИХ-ын гишүүн гэдэг маань төлөөллийн ардчиллыг бодиттой болгож байгаа субъект. Гишүүн сонгосон иргэдийн төлөөлөл болж нийгмийн эрх ашгийг биелүүлэхийн төлөө тангараг өргөдөг мөртлөө үүргээ биелүүлж чадахгүй байна. Энэхүү байдалнь парламентын зохист хэмжээтэй шууд хамааралтай юм. Учир нь нэг гишүүний хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох цаг, иргэдтэй ажиллах цаг, бусад хамааралтай ажилд зарцуулах цаг гээд зохист хэмжээг тооцож үзэх ёстой юм. Өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагдана. Хууль боловсруулах ажил тийм амархан гэж бодохгүй байна. Тойрогтоо хэрхэн ажиллах вэ, намын үйл хэрэгт хэрхэн оролцох вэ, гадаад томилолт яах вэ гээд нэг хүнд маш их ахадсан ачаалалтай гэж хэлмээр байна. Нийгмийн хувьд хууль батлагдсан цагаасаа үр өгөөжөө өгмөөр байтал шинэ хуулийг дагаж бөөн асуудал босдог. Тэгэхээр хууль батлагчид ажлаа үр дүнтэй хийх боломжийг бодож тооцоолох ёстой. Парламентын 30 жилийн түүхэнд ерөнхийгөөс нарийсах шаардлага гарчээ гэсэн үг юм. Нөгөө талаас шинжлэх ухааны үүднээс гишүүдийн тоо болон парламентын зохист хэмжээг тооцох аргачлал байдаг. Тухайлбал парламентын гишүүдийн зохист тоог тооцоод, дараа нь мандат хуваарилах аргачлал бий. Энэ тохиолдолд дараах зүйлсийг тооцож болдог.

Хүн амын тоонд харьцуулан:

  • Парламентын хэмжээг тооцоолох,
  • Парламентын гишүүний тоог олох
  • Парламентын гишүүд хоорондоо болон иргэдтэй харилцах үр дүнтэй тоо, хэмжээг олох.

Энэ бол Таагеперагийн гурван тэгшитгэлийн тооцоолол бөгөөд эхний а, б-г манай улсын 3,409,939 хүн амын тоонд харьцуулан тооцож үзэхэд А=155 гишүүнтэй байх нь зохимжтой гэж гарч байна. Хүн амын
тоонд үндэслэсэн парламентын гишүүний зохист тоог гаргадаг куб язгуурын аргаар тооцож үзвэл A=151 гишүүнтэй байхаар гарч байна. Эндээс харахад 151-155 гэсэн тоон утгууд манай парламентын гишүүдийн зохист тоог илэрхийлж байна. Товчхондоо ийм тоотой байж гэмээнэ ажлаа үр дүнтэй хийнэ.
Мөн ҮХНӨ-өөр бодлогын нам байна, хөгжлийн бодлого ярьдаг институцчлагдсан намтай болмоор байна гээд тусгачихсан. Гэтэл 76 гишүүн маань тойрог бүрийн ажлыг хийгээд явчихдаг. Өнгөрсөн оны төсөв батлах үйл явцыг санаж байгаа бол гишүүн бүр өөрийн аймаг, тойргоо ярьсан. Энэ байдал маань бодит амьдрал дээр хэдхэн тойргийн төлөө л ажилладаг гишүүдийг бэлддэг тогтолцоо байгааг илэрхийлж байна. Иймд тойргийн төлөө гэхээсээ үндэсний асуудлыг ярьдаг шийддэг хууль батлагчтай болмоор байна. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд шууд хутгалдмааргүй байгаа юм.

– Эрх мэдлийн хувьд УИХ хаана эрэмбэлэгдэх ёстой вэ? Бодит байдал дээр хаана эрэмбэлэгдэж байна вэ?

– Эрх мэдэл хуваарилалт, засаглалын харилцан тэнцэл гэдэг ухагдахуунаар хууль тогтоох засаглал нь бусад засаглалын салаа мөчрөөсөө илүү байх эсвэл дутуу байх гэсэн ойлголт байхгүй. Бодит байдалд Үндсэн Хуульд хууль тогтоох байгууллагыг төрийн эрх барих дээд байгууллага гэж заасан байдаг нь
эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан гэж үздэг. Иймд харилцан тэнцэлтэй байх зохицуулалт шаардлагатай.

– Одоо байгаа парламент юугаараа болохгүй байгаа вэ? Юуг нь яаж шинэчлэх шаардлага тулгарсан бэ? Сонгодог парламент гэж юуг хэлдэг вэ?

– Парламентын сонгодог хэлбэр гэжяригддаг хэв маяг нь одоогийн Английн парламентыг хэлнэ. Сонгодог гэж хэлэгдэхшинж нь хоёр танхимтай байгаад дээд танхим нь лордын байхыг хэлээд байгаа юм. Орчин үед ийм парламент байх боломжгүй юм. Төрийн байгууламжаа бид өөрчлөн Үндсэн Хуульт хаант засаглалд шилждэггүйл юм бол ингэж ярих нь учир дутагдалтай. Парламентын сонгодог загварыг орчин үеийн болгосон нь Япон, Германы парламент  гэж жишээ дурдъя. Манайх парламентын засаглалтай төрийн удирдлагатай байхыг бодит нөхцөл шаардаж байна гэж үзвэл парламентын
засаглалын мөн чанарыг илэрхийлэгч болох Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч кабинетын үйл ажиллагааг анхаарах ёстой. Товчхондоо Ерөнхий сайд нь ялсан намын дарга байх, ялсан намын мөрийн
хөтөлбөр хэрэгжих бүх нөхцөлийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн институц хэрэгжүүлдэг байх, харилцан хяналт тэнцэл бодиттой хийх зохицуулалт байх зэрэг юм. Хамгийн гол нь бүрэн хариуцлага хүлээх чадамжтай кабинетыг бүрдүүлдэгт оршино. Шинэ ардчилсан улс орнууд богино настай Засгийн газартай, үйл ажиллагааны үр дүн гарч амжихгүй байх, хариуцлага тооцох нөхцөлийг ч тооцож болдоггүй, бодлогынзалгамж холбоо байнга алдагдах байдал түгээмэл байдаг. Мөн гүйцэтгэх эрх мэдлийн хуваагдмал байдал оршдог нь хүчгүй Засгийн газрыг байгуулахад нөлөөлдөг. Иймээс гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжийг бодитой болгож, ерөнхийлөгчийн институцийг бэлгэдлийн шинжтэй байлгахаваас парламентын засаглал байнаа гэж хэлнэ.

– Хүний эрхийг хангах тал дээр ямар ахиц гарах вэ?

– Хүний эрхийг хангах тал дээр төлөөллийн эрх мэдлээ бодит болгох боломж гарах байх
гэж үзэж байна. Шинэ ардчилсан шилжилт хийгдсэн улс орнуудыг туршлагаас харахад улс төрийн намын тогтолцоо нь төвлөрсөн шинжтэй болж хөгждөг байна. Учир нь ардчилсан шилжилтийн үед шинээр бий болсон улс төрийн намууд хүний, санхүүгийн,нийгмийн нөөцгүй буюу институцчлагдаж чадаагүй байдаг. Энэ нь нэг үнэмлэхүй нам,сонгуулийн олонхын тогтолцоог дэмжсэн улс төрийн соёлыг суулгадаг. Энэхүү байдал нь сонгуулийн сонгох сонгогдох эрхийн зөрчлөөс харагддаг. Санал гээгдэх замаар төлөөллийн ардчиллын механизм ажиллахаа больдог. Хамгийн энгийн жишээ нь саналын жингийн зөрүү юм. Тиймээс ардчилсан засаглалтай улсын хувьд төлөөлөл нэг бүрийн дуу хоолойг
сонсох ёстой. Улс төрийн эрх бол маш чухал эрх юм. Нөгөө талаас ардчилалсан засаглал дор хүний эрх, хүнээ дээдлэсэн төр нийгмийн харилцаа л үүснэ. Төр үгүй бол иргэн үгүй, иргэн үгүй бол төр үгүй. Харилцан шүтэлцээтэй учир нийгмийн харилцааны суурь шаардлага юм даа хүний эрх. Мөн хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалах институцийг бий болгох шаардлагатай байгаа. Хүний эрхийгх амгаалдаг зөрчлийг арилгадаг институцийг ҮХНӨ-өөр бий болгох ёстой.

-Баярлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *