21 настай Мексик дуучин 79 настай нөхөртөө буудуулж нас баржээ
Хорин нэгэн настай Мексик дуучин Ирма Лидяг 79 настай нөхөр Есүс Хернандез буудаж хөнөөсөн байна. Лидя Хернадезтэй хамт Мексик хотын Бенито Хуарез гудамд байрладаг Япон ресторанд хоолонд орж байхдаа буудуулжээ. Тэд хувийн өрөөнд маргалдаж эхэлсний дараа Хернандез Лидягийн цээж рүү гурван удаа буудаж хөнөөсөн байна.
Харамсалтай зүйл нь Лидя түүнээс салж, зайгаа барихыг хэдэн сарын турш оролдсон ч бүтэлгүйтсээр ирсэн аж. Лидя өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнээс салах өргөлдөө өгсөн байжээ. Тэрбээр Хернандез өөрийг нь хүчирхийлж байсан хэмээн гомдол гарган баримт болгож хөхөрч гэмтсэн нүүрнийхээ зургийг шүүхэд илгээсэн юм. Мөн Лидя өнгөрсөн 12-р сард өөр лүү нь буу тулгаж сүрдүүлсэн хэмээн түүний эсрэг гомдол цагдаагийн байгууллагад гаргаж байжээ. Хернандез түүнийг хөнөөснийхөө дараа өөрийн бие хамгаалагчтайгаа цуг хэргийн газраас зугтахыг оролдсон ч цагдаа нар тэднийг барьсан аж.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ