Machine Gun Kelly тоглолтын үеэр шил толгойгоороо хагалсны улмаас цус гарчээ
Реппер Machine Gun Kelly буюу Колсон Бэйкер Нью Йорк хотод тоглолт хийж байхдаа оргилуун дарсны шил толгойгоороо хагалсны улмаас цус гарсан байна. Байкер “Надад хамаагүй, юу болох нь хамаагүй” гэж хэлээд толгойгоо шилээр цохижээ. Уг явдлын дараа MGK цус болсон нүүрээ цэвэрлэлгүй Меган Фоксыг дагуулж явсан байна.
Бэйкер “Life In Pink” нэртэй өөрийн амьдралын тухай баримтат кино “Disney+” дээр тун удахгүй гарах тухай саяхан зарлажээ. Тус баримтат кино дээр MGKамандаа буу хийсэн байдалтай Меган Фокстой утсаар ярьж, амиа хорлох оролдлого хийсэн тухайгаа дурдсан байна. Блэйк энэ тухай ярихдаа “Би Меган руу залгаад “Надад хэрэгтэй үед миний хажууд алга” гэж хэлсэн. Түүнд уурлан амандаа буу хийгээд гохыг дартал сум нь гацахад, Меган огт чимээгүй болчихсон” гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ