Н.МАНДУУЛ: Банкны хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилт тун дөхөж байна

Хөгжлийн банкны нөхцөл байдал тун хүнд байсан. Өнгөрсөн оны сүүлээр Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Банканд нэг чухал үзүүлэлт байдаг, өөрийн хөрөнгөний хүрэлцээний харьцаа гэдэг.  Энэ нь Монголбанкны тавьсан шаардлагаар манай банк дээр 9 хувиас дээш байх ёстой байсан.

Оны эцсийн байдлаар Монголбанкны шалгалтын үр дүнд энэ дүн 1.3 хувь болж буурах нөхцөл байдал үүсээд байсан. Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, мөн  Сангийн  сайдын хэлсэнчлэн “Кью Эс Си” ХХК-ийн төлбөр бүрэн төлөгдөж, барагдсанаар бидний урьдчилан тооцсоноо манай банкны өөрийн хөрөнгөний хүрэлцээний харьцаа үзүүлэлт  13.8 хувь болж байна.

Энэ нь банкны хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилттой тун дөхөж байна. Бид оны эцэс гэхэд Хөгжлийн банкны хувьд аливаа нэгэн бэрхшээлгүй хэвийн үйл ажиллагаатай болно гэсэн зорилттой ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *