Найз минь элэгний хорт хавдраа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон ч, хэтэрхий хожимдсон байсан
Хошин урлагийнхан МУСТА Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивлалаа. Жүжигчин Г.Алтаншагай:
“Найз минь элэгний хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зардлыг босгох гэж уран бүтээлчид хэрэндээ хичээсэн ч, харамсалтай нь найзыгаа аварч үлдэж чадсангүй. Найз маань БНСУ-руу эмчилгээндээ явсан боловч хэтэрхий оройтсон гэсэн хариуг эмч нар өгсөн. Найз маань эрт үед нь мэдсэн бол эмчилгээ авах боломжтой байсан” гэв.
Б.БАЯРТ