ЦЕГ: Автомашин хулгайлсан 15 настай хүүхдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10.38 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б”-ийн эзэмшлийн “Honda Fit” загварын автомашиныг тус дүүрэгт оршин суух хаягтай 15 настай, эрэгтэй “Н” гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments