СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт автомашины осол гарч нэг хүн нас барж, гурван хүн гэмтжээ

Энэ оны 07-р сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт Г /34 настай, эмэгтэй/ жолоочтой Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments