СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Галаа түлж, хоолоо хийсэнгүй” гэх шалтгаанаар төрсөн ахынхаа аминд хүрчээ

45 настай Э нь 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх гэртээ өөрийн төрсөн ахыг “Галаа түлж, хоолоо хийсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт, цээж, хөл, толгой хэсэгт гараараа болон хөлөөрөө цохих зэргээр зодож амь насанд нь хүрчээ.

Э нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: “…Би талийгаач ахыгаа цохиж зодож, нүүр болон цээж рүү нь өшиглөсөн нь үнэн. Гэхдээ би үхэлд хүргэх хэмжээнд цохиж зодсон гэж болохгүй байна …намайг гэрт орох үед ах архи уугаагүй эрүүл байсан. Би мөн адил архи уугаагүй эрүүл байсан” гэжээ.

Э нь урьд шүүхээр хоёр удаа шийтгүүлж байсан байна. Улмаар шүүхээс түүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийхээ биед халдаж, амь насанд хүрсэн хэрэгт буруутгаж 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялыг оногдуулсан байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *