Европ тивд хэт халалтын улмаас гал түймрийн тархалт нь ихэсчээ
Португал, Испани болон Францын баруун өмнөд хэсэгт мянга мянган гал сөнөөгчид цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Португалид Испанийн хилийн ойролцоох Фоз Коагийн бүсэд усаар бөмбөгдөгч онгоц осолдсоны улмаас нэгэн нисгэгч амиа алджээ.
Харин Францын Жирондэ мужид түймрийн тархах талбай нэмэгдсэнээр 12,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, Испанийн өмнөд хэсэгт Коста Дел Солын ойролцоо 2300 гаруй хүн Мижас ууланд дэгдсэн түймрийн улмаас гэрээсээ дайжсан байна. Европ тивийн ойролцоогоор 10,000 га газар нутгийг энэхүү гал түймэр сүйтгэсэн аж.
Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш агаарын температур ойролцоогоор 1,1 градусаар дулаарч байгаа бөгөөд дэлхийн олон олон улс орнуудын засгийн газрууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахгүй энэ тоо өссөөр байх болно.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ