“Иргэд вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй. Нөөц хангалттай бий”

Сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдож нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадоржийн хэвлэлд өгсөн мэдээллийг хүргэе.

Тэрээр, коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал халдварын тархалт өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгджээ.

Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн бөгөөд нус гоожих, толгой өвдөх, ханиах, халуурах, хоолой өвдөх, ядарч сульдах, булчингаар өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа юм байна.

Иймд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй. Вакцины нөөц хангалттай байгаа” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *