Нийт 36 иргэнээс халдвар илэрсэн “Рапид харш”-д 72 цагийн хөл хорио тогтоолоо
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш”-д 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоосныг тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Хоёрдугаар сарын 1-нээс хойш 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо. Тус байршлын бүх өрхөөс 72 цагийн хугацаанд багтан шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах аж.
Дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн дагуу 72 цаг хүртэлх хөл хорины хугацаа дууссанаар хэвийн горимд шилжинэ. Иймд 72 цагийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжих “Рапид харш” хотхоны иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг хүсье гэлээ.