Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно.

Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утастдаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ.

Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *