“Сармагчны цэцэг өвчин эрэгтэй хүн, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох үед халдварлаж байна”
Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Сармагчны цэцэг өвчин Монголд орж ирэх эрсдэлтэй эсэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр:
Сармагчны цэцэг нь “Салхин цэцэг” болон “Цагаан цэцэг” өвчинтэй адилхан цэврүүтдэг. Тэр цэврүүнд нь байгаа вирусээс халдвар тархдаг. Манай улсын хувьд зунд Олон Улсын фестиваль, наадам олноор зохиогддог. Эдгээр олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хүмүүс хоорондоо шүргэлцэнэ. Энэ үед халдварлах эрсдэлтэй учраас наадам, фестиваль хамгийн аюултай. Эрдэмтдийн судалгаанаас харахад энэ өвчин бэлэг эрхтний салстаар дамжин халдварлаж байна. Эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох үед салст их гэмтдэг. Энэ гэмтсэн салстаар халдварлаж байна гэсэн үг. Тухайлбал, нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй хүн байгаа юм” гэжээ.
Б.БАЯРТ