“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах), 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд энэ сарын 05-ны өдөр эхэлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр энэ сарын 13-ны 14.00 цаг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулсан.

Энэ дагуу өнөөдөр шүүх хурал үргэлжлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *