Таван ханатай гэр шатаж байсныг иргэд унтраажээ
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 9-р сарын 9-ний өдрийн 20:35 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 20:49 цагт хаягт очиход иргэн У-ын 5 ханатай гэрийн тоононы хэсэгт гал гарч иргэд унтраасан байсныг шалгаад буцсан.