ӨНӨӨДӨР: “Бродюрын мафи”-ийн талаар мэдээлэл хийнэ

Есдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна


9:00-12:00 цагт: Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх талаарх оролцогч талуудын уулзалт НҮБ-ын байранд болно.

9:30 цагт: “Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-орчин үе, чиг хандлага” Эрдэм шинжилгээний тавдугаар хурал МУИС-ийн Номын сангийн 5 давхарт эхэлнэ.

10:30 цагт: “Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос “Бродюрын мафи”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91113464

14:00 цагт: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д эхэлнэ.

-Төрийн албаны тусгай шалгалт болно.

-Шамбалын оронд мөр гаргах 171 дахь удаагийн ёслолыг Өвөрбаясгалант Хамарын хийдэд зохион байгуулна.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *