Европын Холбоо сүүлийн 11 жилд анхны удаа хадгаламж болон зээлийн хүүг нэмжээ
Европын Төв банк сүүлийн 11 жилд анхны удаа хадгаламж болон зээлийн хүүг нэмжээ. Тус банк хүүг 0.5 хувиар ихэсгэж 0 хувь болгосон байна. 2014 оноос хойш Европын Төв банк тус бүсийн эдийн засгийг дэмжих зорилгоор хүүгээ хасах хувьтай барьсаар ирсэн ч сүүлийн үед инфляц нэмэгдэх болсон тул энэхүү шийдвэрийг гаргажээ.
Европын бүсэд инфляц 8.6 хувь болтлоо өсөж хүнс, түлшний үнэ их хэмжээгээр нэмэгдээд байгаа юм. Европын төв банкны зорилго бол инфляцыг 2 хувиас дээш гаргахгүй байх ч цар тахал болон Украины дайны улмаас инфляц их өсөх болжээ. Бусад орны банкнууд үнийн өсөлттэй тэмцэхээр хадгаламж болон зээлийн хүүгээ нэмсэн. Харин Европын төв банк бусад орнуудын төв банкнуудаас хоцорч тус шийдвэрийг гаргав.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ