Европын Холбоо байгалийн хийн хэрэглээг бууруулах яаралтай төлөвлөгөөг батлалаа
Газпром компани Герман руу байгалийн хийн зөөвөрлөдөг “Nord Stream 1” хоолойн хүчин чадлыг 20 хувь хүртэл бууруулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Европыг Холбоо ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ дахин бууруулахад бэлтгэх төлөвлөгөөг мягмар гарагт (2022.07.26) баталсан байна. Одоогийн байдлаар ОХУ Европын Холбооны хэд хэдэн орнуудад нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ багасгасан.
Үүнтэй холбогдуулан Европын Холбооны захиргаа ОХУ экспортоо бүр мөсөн зогсоосон үед хэрэглэх байгалийн хийг нөөцөлж, хадгалахыг гишүүн орнууддаа уриалжээ. Гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар наймдугаар сараас ирэх гуравдугаар сар хүртэл байгалийн хийн хэрэглээгээ сайн дураар, 15 хувиар бууруулах хуулийг баталсан аж. Украины дайн эхлэхээс өмнө Европын Холбооны хэрэглэдэг байгалийн хийн 40 хувийг нийлүүлдэг байжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ