“Хэрлэн” голд 10 настай хүү живж осолджээ

Өчигдөр /2020.07.08/ Хэрлэн голд гурван хүүхэд тоглож байгаад нэг нь буюу 10 настай хүү живсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн байжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *