|

Тагнуулын байгууллагаас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой“ гэсэн хариуг өгчээ

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дахь “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах” заалтыг олон нийт шүүмжилж, улмаар “D-Parliament” платформоор цахим өргөдөлд гарын үсэг цуглуулсан байдаг.

100 мянган иргэний гарын үсэг цугларсан тул дээрх заалтыг хуулиас хасах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас дээрх заалтыг хассан юм.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой” гэсэн хариуг албан бичгээр хүргүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *