Ш.Батцэцэг сайдад Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол олгожээ

Монгол Улсаас Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол олгожээ. Тэрээр Гадаад Хэргийн сайд Б. Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолоо энэ сарын 26-нд гардан авчээ.

Дипломат албаны тухай хуульд заанаар дипломат ажилтанд дараах цолыг олгодог.

 

  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
  • Тэргүүн шадар
  • Шадар
  • Тэргүүн итгэмжит
  • Итгэмжит
  • Түшээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог байна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments