АНУ-д сармагчны цэцэг өвчин онц байдал зарлаж магадгүй
АНУ-д сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбоотойгоор ойрын өдрүүдэд онц байдал зарлах магадлалтай байгаа талаар Politico мэдээллээ. Мөн Жо Байдены засаг захиргаа, Эрүүл мэндийн яам энэ асуудлыг нягталж байгаа бөгөөд долоо хоногийн сүүлээр зарлах гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн бямба гаригт уг өвчинтэй холбоотойгоор онц байдал зарласны дараа Цагаан ордон эрүүл мэндийн байгууллагуудын харилцаа эрс идэвхжсэн бөгөөд хувилбаруудыг эрчимтэй судалж байгаа юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн хувьд нэг хэсэг нь онц байдал зарлах нь зайлшгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь байдлыг харзнах саналтай байгаа гэнэ.