| |

Европт сармагчны цэцгийн улмаас хоёр хүн нас баржээ

Өнгөрсөн баасан гарагт (2022.07.29) сармагчны цэцгийн улмаас нас барсан анхны тохиолдол Испани улсад бүртгэгдсэн. Нас барсан өвчтөн тархины үрэвсэлтэй байжээ. Үүнээс нэг өдрийн дараа буюу бямба гарагт (2022.07.30) дахин нэг сармагчны цэцгийн вирусээр халдварласан өвчтөн Испанид нас барсан байна.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Испанид сармагчны цэцгийн 4298 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар Испани тус вирусийн халдварын тоогоор Европт нэгт жагсаж байгаа аж. Халдвар авсан тохиолдлуудын 3500 гаруй нь ижил хүйстэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон эрэгтэй байжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв дэлхий даяар 21,148 хүн халдвар авсан хэмээн мэдээлсэн байна. ДЭМБ “Шинээр төрсөн нярай, бага насны хүүхэд болон дархлаа дарангуйлагдсан хүмүүст илүү хүнд шинж тэмдэг илэрч, заримдаа нас барах эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *