Ким Кардашян Пит Дэвидсон нар салжээ
Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг Ким Кардашян, Пит Дэвидсон нар хосын харилцаандаа нэг тавьж зүгээр л найзууд болохоор шийдсэн талаар “Daily Mail” сайт мэдээлжээ.
Тэд анх есөн сарын өмнө Ким “Saturday Night Live” шоунд тоглосны дараа болзож байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл “Daily Mail” сайтад хосуудтай ойролцоо эх сурвалж тэдний цагийн хуваарь таарахгүй, бие биеэсээ хол зайтай амьдрах болсон тул салах шийдвэр гаргасан гэж хэлжээ. Мөн Питтэй ойрын холбоотой эх сурвалж тус сайтад хосууд харилцаагаа найзын түвшинд байлгахаар шийдсэн талаар хэлсэн байна.
Эх сурвалж: Daily Mail Б.БУЯНДОРЖ