ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022.08.08 / ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 05.38-20.18
  • Барилдлага: Рашаан   Шүтэн
  • Барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments