Тайландын шөнийн клубт гал гарснаас болж 14 хүн амиа алджээ
Тайландын зүүн өмнөд бүс нутгийн Чонбури мужид байрладаг шөнийн клубт гал гарснаас болж 14 хүн амиа алдаж, 40 орчим хүн гэмтжээ. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг угаалгын өрөө, үүдний хэсэг гэх мэт газруудаас олсон байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнийн (2022.08.05) орон нутгийн цагаар 01:00-д Саттахип дүүрэгт байрлах уулын бүсэд гал гарч эхэлсэн аж.
Энэхүү галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд гал сөнөөгчид ханан дээр шатамхай биет галыг хүчийг илүү өдөөсөн байх магадлалтай гэсэн байна. Харамсалтайгаар амь насаа алдсан хөгжимчний ээжийн хэлж байгаагаар тухайн шөнийн клубт амьд хөгжмийн тоглолт болж байх үед гарсан байх магадлалтай аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тухайн байгууллага нь цайны газрыг шөнийн клуб болгон өөрчилж зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ