Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ
2022 оны наймдугаар сарын 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хагаст, 13-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар сэрүүснэ.