Хятадад генипавирусийн шинэ төрөл Ланъяг илрүүлжээ
Хятадад генипавирусийн шинэ төрлийг илрүүлжээ.
Тодруулбал, Хятад, Сингапурын эрдэмтэд нийлж, энэ төрлийн вирусийг судлан, тайлангаа New England Journal of Medicine (NEJM) сэтгүүлд хэвлүүлсэн байна. Энэ нь шинэ генипавирусыг Ланъя гэж нэрлэсэн байна.
Одоогоор Ланъя генипавирусын (LayV) вирусээр 35 хүн халдварласан нь тогтоогдоод байгаа ба Хятадын Шаньдун, Хэнань мужид эрчимжиж байгаа аж. Шинэ вирусийн халдвар нь халуурах, ханиалгах, хоолны дуршилгүй болох, булчин сулрах, дотор муухайрах, бөөлжих, сульдах зэрэг шинж тэмдгээр илэрч байгаа юм.