Архангай аймагт 87 хонь аянгад цохиулж хорогджээ
Архангай аймаг, Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.