Өвөрхангай аймгийн Онцгой байдлын алба хаагчид өөрсдийн тарьсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж эхэлжээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салааны навч зэрэг таван төрлийн нарийн ногоог тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.
Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4,500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90 хувийн ургалттай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.