Л.ЭНХ-АМГАЛАН: Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө ажиллаж байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Монгол улс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халлаа. Цэцэрлэгийн гадна үлддэг байсан 34 мянга гаруй хүүхдийг бүрэн цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Бүртгэлийг 3 үе шаттай хийж байна. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, хоёр дахь бүртгэлийг наймдугаар сарын 5-30, гурав дахь бүртгэлийг 10 дугаар сарын 3-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ бүртгэлийн асуудал хэн түрүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй.

Яагаад гурван үе шаттай хийж байна гэхээр тоон мэдээлэл зөрдөгтэй холбоотой. Аль болох нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө ажиллаж байна. 26 мянган хүүхдийг есдүгээр сарын 1-нээс өмнө цэцэрлэгт нь хамруулна. Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг өгч, 10272 хүүхдийг хамруулах боломж гарлаа.

Төрийн өмчийн цэцэрлэгт 4000 орчим хүүхдийг нэмж хамруулна. Ингээд 240 хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 гаруй хүүхдийг хамруулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *