Яармагийн замын хөдөлгөөнийг маргааш нээхээр төлөвлөж байна
Яармагийн авто замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байгаа аж.
Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22-н хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн.
Тэгвэл одоогоор хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.