ДЭМБ: Covid-19-ийн нас баралт буурч, тархалт тогтворжиж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлыг судлан нийтэлдэг. Тэгвэл өчигдөр нийтэлсэн мэдээллээр Covid-19-ийн нас баралт дэлхий дахинд 9 хувиар буурч, шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо тогтворжсон байна. НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 14 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр дэлхий дахинд цар тахлаар халдварласан хүний тоо 7 саяд хүрчээ. Шинээр бүртгэгдэх халдварын тоо Номхон далайн баруун эргийн орнуудад 30 хувиар өссөн бол Африкт 46 хувиар буурсан байна. Америк тив, Латин Америкт болон Ойрхи-Дорнодод цар тахлын шинэ тохиолдол 20 гаруй хувиар буурчээ. Үүний зэрэгцээ Ойрхи-Дорнодод цар тахлын нас баралт 19 хувиар өссөн бол Африкт 70 гаруй хувь, Европт 15 хувь, Америк тив, Латин Америкт 10 хувиар буурчээ.
Өдгөө омикроны BA.5 дэд хувилбар нь олон улсад давамгайлж байгаа бөгөөд шинээр бүртгэгдэх тохиолдлын 70 орчим хувийг эзэлж байна. Харин BA.4 болон BA.2 дэд хувилбаруудын тархалт буурч эхэлжээ.
Цар тахлын үнэлгээнд улс орнуудын оношилгоо буурч, тэмцэх идэвх нь буурсан нь нөлөөлсөн гэдгийг ДЭМБ онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS