|

Нас барсан хүнээс гэдэс шилжүүлэн суулгах анхны мэс заслыг Испанид хийжээ

Испанийн мэргэжилтнүүд нас барсан хүнээс гэдэс шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг амжилттай хийлээ гэж “Cadena SER” радио мэдээлжээ.  Мэс заслыг Мадрид хотын Их сургуулийн Ла-Пас эмнэлэгт хийсэн байна.

Уг эрхтнийг төрсөн цагаасаа л гэдэсний дутагдалтай гэж оношлогдсон 13 сартай охинд шилжүүлэн суулгажээ.

“Хүүхдийн биеийн байдал маш муу байсан. Харин одоо охин хэдийнээ эмнэлгээс гарсан бөгөөд гэртээ эцэг эхийнхээ хамт байгаа” гэж “Cadena SER” радио цахим хуудсандаа бичсэн байна.

Үүнээс өмнө Испанид мөн ослын улмаас хөлөө алдсан хүнд хөл шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг хийсэн юм. Энэ мэс заслыг тус улсын нэрт эмч Педро Кавадас өнгөрсөн зун хийжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *