БНСУ визгүй иргэдийг баривчлах ажиллагааг эрчимжүүллээ

БНСУ-д визгүй зорчих иргэдийн тоо ихэссэнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газраас хууль бусаар оршин суух гадаад иргэдийг баривчлах, нутаг буцаах ажил эрчимжээд багагүй хугацаа өнгөрөөд байна.

Визгүй иргэдийн тоо өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 400 мянга давсан. Үүнээс гэмт хэрэгт сэжиглэгдсэн 35 мянган хүн байгаа бөгөөд уг тоо өсөх хандлагатай байгаа учир хууль бус оршин суугчдыг баривчлан, эрчимтэй буцааж байна. Тус ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжилж буй бөгөөд ирэх сард дуусгавар болох юм.

2022 оны байдлаар БНСУ-д ажиллаж, амьдрах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо хоёр сая гаруй байв. Үүнээс 50 гаруй мянга нь Монгол иргэд. Энэ нь нийт хүн амын 1.5 хувийг эзэлж байна.

Урт хугацааны аялал жуулчлал, боловсрол, гэрлэлт зэрэг шалтгаанаар гадаадууд БНСУ-ыг зорих нь элбэг. Үүнээс хөдөлмөр эрхлэлт тэргүүлэх үзүүлэлттэй байна. Солонгос улсад буй гадаад иргэдийн талаас илүү хувь нь буюу 1.3 сая иргэн ажиллах визтэй гэх статистик гарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *