Тяньжинд гацсан 9000 чингэлэгээс 7800-г татаж,1200 үлджээ
Зам, тээврийн сайд Л.Халтар Тяньжин боомтоос Монгол Улсад импортоор орж ирэхдээ саатсан чингэлэгүүдийн тухай мэдээллийг өгөв. Тэрбээр хэлэхдээ:
“Тяньжин боомтоос Монгол Улсад импортоор орж ирэхдээ саатсан 9000 чингэлэгээс одоо 1200 үлдсэн. Цаашид ачаа тээврийн түгжээг арилгахын тулд хоногт импортоор таван галт тэрэг буюу 250 чингэлэгийг 24 цагаар татан авсаар байна.
Цаашид Хятад руу явуулах хоосон чингэлэгтэй галт тэрэгний тоог нэмэгдүүлж, хоногт гурван галт тэрэг буюу 150 чингэлгийг өргөн царигаар, Эрээн өртөөнд хоёр хоногт нэг хоосон галт тэрэг буюу 50 хоосон чингэлгийг нарийн царигаар хүлээлгэн өгч байгаа ажээ. Энэ сард Улаанбаатарын терминалууд хоногт 2-3 галт тэрэг буюу 100-150 чингэлэг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.