Тойргийнхоо иргэдийг молгидсон НИТХ-ын төлөөлөгчид ажлаа хий

Өнгөрөгч 2020 онд Нийслэлийн ИТХ-ын 4, 5, 6, 7, 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр 10 хүн сонгогдсон. Наймдугаар тойргоос

  • Борхүүгийн СҮХБААТАР (МАН) 10,415 сонгогчийн саналаар,
  • Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН) 9,141 сонгогчийн саналаар тус тус НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.

Б.Сүхбаатарын хувьд тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээж, гурав дахь удаагаа ИХТ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ажилласан жилүүддээ багагүй зүйлсийг хийж, иргэдээс сайшаал, магтаалыг зэрэг хүртсэн нэгэн. Б.Пүрэвдавгыг ч мөн залуу хүн гэхэд сэтгэлтэй хэмээн магтаж, тойргийн иргэд итгэл хүлээлгэн сонгосон билээ. Гэвч “Хүнд цагт хүчээ нэгтгэе” хэмээн иргэдийг иргэдийг уриалж, хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм төлөөлөгчид маань амлалтдаа даанч хүрсэнгүй.

Б.Сүхбаатар, Б.Пүрэвдавга нарын хувьд Баянзүрх дүүргийн 5, 16, 19, 22, 24-р хороодын ажлын албыг ахалдаг. Тэд одоогоос хоёр жилийн өмнө БЗД-ийн 19-р хороо, Саруул Тэнгэр 2 хотхоноос “Газарчин” дээд сургууль хүрэх энхэл донхол болж, усан бороонд живсэн шороон замыг засна хэмээн амлалт өгч, тойргийн иргэдээс санал цуглуулан сонгогдож байв. Гэвч тухайн цаг хугацаанд дулаан, цэвэр, бохир усан хангамжийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байсан учир, ажил дууссаны дараа замын ажлаа түргэвчлүүлж, дуусгана хэмээж тойргийнхоо иргэдээ молгидов.

 

 

 

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өнөө зам бахь байдгаараа. Энхэл донхол нь эгээтэй л Дарханы замыг санагдуулна. Явсан, хавьтсан автомашиныг эвдэж, хавь ойрыг хүмүүсийг шалбаагт живүүлнэ. Зам харгуй муугаас ойр орчмын байрны үнэлгээ ч дагаад унаж буйг оршин суугчид нь онцолж байлаа.

Гэвч эрхэм төлөөлөгчид замын ажил “Тендерийн санхүүжилтээс хасагдсан учраас хийх боломжгүй” хэмээн хээвнэг хэлээд сууж байх нь үнэхээр ичмээр…

 

Хийнэ хэмээн иргэд, оршин суугчдад амлалт өгсөн бол түүндээ хүрч, ажлаа хий НИТХ-ын төлөөлөгчдөө. Хэлсэн ярьсандаа хүрэхгүй, иргэдийг энэ мэт хохироосоор байвал оршин суугчдынхаа итгэлийг дахин хүлээх нь юу л бол…

 

 

 

 

 

 

 

 

Similar Posts

3 Comments

  1. ene zam bol boro shoro orhoor l budaa bolchdog shvde busad vydni gaigvi l bdagshd

    1. 5 metrt baigaa usni suwag ruu n usig n ursgachij bolnoo do. Shugam hooloig tawiad uguusui du

  2. Байгалын давагдашгүй хүчин зүйлийг яалтай билээ дээ. Сүүлийн сар айхтар бороо хаа сайгүй орж байна. Ер нь амьдарч байгаа барилгын СӨХ хийх ёстой ажил байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *