Дөрвөн хүүхэд дайрсан жолооч, “Хүүхдүүдийг хараагүй” хэмээн мэдүүлжээ
Булган аймгийн Сайхан сумын нутаг, Өрмийн цагаан нуурын эрэг дээр энэ сарын 13, 14-ний өдөр зохион байгуулсан “Айраг наадам 2022”-ын үеэр согтуу жолооч өсвөр насны дөрвөн хүүхдийг дайрч, хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.
Дөрвөн хүүхдийн хоёр нь ах дүү хоёр бөгөөд гурван айлын хүүхдүүд аж. Гурван хүүхэд хүнд гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол гаргасан жолооч 33 настай бөгөөд тухайн үед их хэмжээний согтууруулах ундаа уусан нь тогтоогджээ. Тэрбээр “голын эрэгт хэвтэж байсан хүүхдүүдийг хараагүй” хэмээн мэдүүлсэн тухай эх сурвалж хэлэв.
Осол гаргасан жолоочийг 72 цаг саатуулж, батлан даалтаар гаргасан байна.
О.ЭНЭРЭЛ