ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022.08.19 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.52-19.59
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 19, Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments