Цаазын ял авахыг хүсэж, гудамжинд таарсан хүнээ хутгалж гэмтээжээ
Өнгөрсөн амралтын өдөр Японы Шибүяагийн гудамжинд 15 настай дунд сургуулийн сурагч ээж /53 настай/, охин /19 настай/ хоёр руу хутгатай дайрч, гэмтээсэн хэрэг гарав.
Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр 19:30 цагийн орчимд ээж охин хоёр гудмаар алхаж явахад дунд сургуулийн сурагч охин тэдний араас хутга далайж, цээж нуруу хэсгийг шархдуулжээ. Тэрээр цагдаа нарыг ирэх үед хэргийн газраас баригдсан бөгөөд биедээ хэд хэдэн хутгатай байжээ.
Цагдаа нар сурагч охиноос ямар шалтгаанаар хүн бэртээснийг асуухад “цаазын ял авахын тулд хүн алахыг хүссэн” хэмээн хариулжээ.