Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн ч төсвийн алдагдлыг батлагдсан хэмжээнд барина

2023 оны төсвийн тодотголыг УИХ-ын даргад өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “2023 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 996 тэрбум, ахмад настны тэтгэврийн нэмэгдэлд 396 тэрбум, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхдүүдэд нөхөж олгоход 167 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг тус тус зарцуулна.Мөн зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэлээ.Дээр дурдсан таван чиглэлд төсвийн тодотголыг зарцуулснаар нэг сая гаруй хүнд шууд үр дүн нь хүрнэ гэж тооцсон. Энэ бол жилийн төсөв биш, тодотгол. Тодотгол бүх асуудлыг шийдэж чадахгүй.Ийн цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлж байгаа ч төсвийн алдагдлыг өмнө батлагдсан хэмжээнд барина. Төсвийн алдагдлыг нэмээгүй” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *