БХБЯ: “Синвоюань” компанийн хятад бичигтэй шошгыг Монгол арматур гэж харахгүй
Манай улсад дотоодын арматурын 16 үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 10 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Барилга хот, байгуулалтын яамнаас танилцууллаа.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Синвоюань” компани нь дотооддоо арматур үйлдвэрлэхээс гадна импортоор оруулж ирж худалдаалдаг. Тус компанийн арматурын шошго нь гаднаасаа хятад арматуртай ижил байна. Хүн хараад монгол арматурын шошго гэж харахгүй, битүү хятад бичигтэй байсан. Шошго нь өөрийн гэсэн стандарттай байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийг төөрөгдүүлсэн шошготой арматур борлуулж байгаа зөрчил нийтлэг илэрсэн.Шаардлага хангахгүй арматуруудыг дахин боловсруулах, шаардлагатай тохиолдолд ААНБ-ын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна” гэв.