Г.ДАМДИННЯМ: Дарханы зам дээр хохирсон иргэд нөхөн төлбөр шаардах эрхтэй

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы ард иргэдийн төлөөлөл болж, парламетад сонгогдсоны хувьд  Дарханы замын асуудалд нэлээд анхаарч,  ажилладаг.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Дарханы замын тендерийн асуудлыг шалгуулж, нэг тийш нь шийдэх ёстой” гэсэн байр суурийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр олон удаа илэрхийлж байсан.  Мөн энэ асуудлаар ЗТХЯ-ны холбогдох ажлын хэсгийнхэнд удаа дараа саналаа хүргүүлээд байсан юм.

Тэгвэл Дарханы замын тендертэй холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаас нэлээд эрчимтэй шалгаж эхлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодруулахад Дарханы замынтендертэй холбоотой шалгах ёстой асуудлууд нэлээдбий.  Тухайлбал, Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр урсгал дээр ямар ч чадвар, туршлагагүй, тоног төхөөрөмжгүй компанийг сонгон шалгаруулсанбайсан. Энэ асуудалд  Азийн хөгжлийн банкнаас ямар хариу өгч байсан бол.   Дараа нь би БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай уулзаад ярилцаж байхад танайх бүтэлгүй компанид өгсөн байна гэдгийг хэлж байсан.  Тэгэхээр шалгах асуудал бол их.  Хууль, хяналтынхан шалгаад  асуудлыг нэг тийш нь шийдэх байх гэж найдаж байна.  Дараагийн нэг асуудал нь ТЦА-аас авсан мэдээллээр 2016 оноос 2020 оны сүүлч хүртэл үндсэндээ 90 гаруй хүн Дарханы зам дээр нас барсан байна.  Энэ бол маш эмгэнэлтэй тоо. 280 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.  Даатгалын компаниудаас жилдээ 400 гаруй хүн нөхөн төлбөр авсан байдаг. Энэ хэрээр ард иргэд маань хохирсоор байна.   Цаашид иргэд маань машин тоног төхөөрөмжөө даатгуулах хэрэгтэй.  Тэгээд даатгалаасаа нөхөн төлбөрөө авч болно.  Нөгөө талаас ЗТХЯ-ны төсөл хариуцагч нараас гэмтэл хохирлынхоо нөхөн төлбөрийг нэхэх ёстой.  Надад Дарханы нэг иргэн нөхөн төлбөр авах асуудлаар хүсэлт гаргасан.  Тэр иргэний асуудлыг ЗТХЯ руу уламжлаад хуулийн дагуу гүйцэтгэгч компаниудтайгаа ярилцаад энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлт явуулсан.  ЗТХЯ-наас тухайн хэсгийг засч байгаа компанид энэ асуудлыг шийдэж өг гэсэн бичиг явуулсан байна лээ.  Тэгэхээр хөөцөлдвөл гарц гаргалгаа бий. Одоогоор замын бүтээн байгуулалтын ажил асар удаан байна. Худалдан авах ажиллагаа эхнээсээ буруу болсон.  Хоёрдугаарт, менежмент, удирдан зохион байгуулах асуудал үнэхээр муу байна. Ядаж л УИХ-аар төсвийн асуудал хэлэлцэхэд зээлийн гэрээний сунгалтыг оруулж ирээгүй.  Төслийн нэгжийг хугацаанд нь зохион байгуулаагүйгээс болоод санхүүжилт гацах асуудал ч байна .  

Мөн одоо  үнийн өсөлтийн зөрүү гарч ирж байна.  Тэгэхээр ийм менежментээр явбал ирэх аравдугаар сард замын зарим хэсгийг нээнэ гэдэг бол худлаа байна” гэлээ. Мөнтүүнээс сүүлийн үед анхаарал татаад байгаа усан паркийнтөслийн талаар асуухад “Олны дунд “Авилгалын хороолол” гэжхүртэл нэрлэгдсэн энэ барилгын төслийг зогсоох хэрэгтэй.Тусгай хамгаалалттай бүс болох Туул голын ай сав газарбарилга байгууламж барих хуулиар хориотой шүү дээ.

Усанпарк барина гэчихээд барилга бариад эхэлсэн энэ асуудлыг яг одоо хазаарлахгүй бол Монгол Улсын хүн амын тал ньамьдардаг нийслэлийн цэвэр усны хомсдолд нөлөөлнөтэрхавьд газар авсан бусад этгээдүүд ч барьцана. Маш олон сөрөгүр дагавар учруулах хуулиас дээгүүр гишгэлж байгаа энэ төсөларай даварч байна” гэлээ.

Эх сурвалж: mass.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *