Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан хойшлов
УИХ-ын нэгдсэн чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдах хуваарьтай байсан.
Гэвч хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохтой холбоотойгоор тус байнгын хорооны хурал хойшилжээ.
Өнөөдрийн байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан тогтоолтой холбоотой ганцхан асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч Цэцээс хариу тайлбар ирээгүй болон үүнтэй холбоотой улс төрийн зарим нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хурлаа хойшлуулж буй бололтой. Байнгын хорооны дараа чуулганы нэгдсэн хуралдаан 16 цагаас хуралдах байсан нь мөн адил маргааш болж хойшиллоо.