ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн

Аргын тооллын 8 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 27

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.59-19.50
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Шороо

Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments