Зүүн Азийн Залуучуудын наадамд оролцохоор 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирнэ

Улаанбаатар спорт менежмент ХК-ийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, 2021 оны тус компанийн үйл ажиллагааны тайлан, энэ оны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Тамир дээрх мэдээллийг өгсөн юм. Улаанбаатар хот 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна.  Тус наадам ирэх оны наймдугаар сарын 12-19-ний хооронд  болох  бөгөөд 12 төрөлд зохион байгуулагдана. Зохион байгуулагч орны хувьд манай улс электрон спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгосныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжин баталсан  байна.

 

Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ. Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлд нийслэлийн удирдлагууд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд тус наадмыг зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оноос эхлүүлсэн бөгөөд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хөл бөмбөгийн талбай болоод дэд бүтцийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан спорт цогцолборын зарим хэсгийн ажил бүрэн дуусах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *