Г.Ёндон: Цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Үйлдвэрчний эвлэл хүлээж аваагүй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим цехийн ажилтнууд өнөөдөр ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн ерөнхий захирал мэдээлэл хийлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон “Ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан. Гэсэн ч бидний тавьсан санал хэвээрээ байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *