О.Цогтгэрэл: Туйлширсан байр суурьтай ганц, хоёр л гишүүн байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.25/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өчигдөр УИХ-ын дарга чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар баталгаажиж, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг анх хуралдлаа. Цаашид АН-ын бүлэг хасдаг, хуваадаг хэрчдэг биш олуулаа болсон асуудлаа ярилцах зарчмыг үйл ажиллагаандаа тусгана. АН улам олуулаа болж хүчтэй байр суурь илэрхийлж ажиллана.

АН-ын зөрчилдөөн, маргаан багагүй хугацаанд үргэлжилж байгаа. УИХ-ын бүлэг ч хуваагдлын байдалтай явсан нь үнэн. УИХ дахь бүлгийн гишүүд аль нэг талыг барьж туйлшрахгүйгээр төвийг сахиж, үндсэн бодлого чиглэлээ барьж ажиллана. Туйлширсан байр суурьтай ганц, хоёр л гишүүн байна. АН-ын даргаар С.Баярцогтыг томилох тухай яриа хэлцэл болсон зүйл байхгүй” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments