Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс”–ээс тодруулах боломжтой.
АНХНЫ ЦАС ОРОХ ДУНДАЖ ХУГАЦАА
Зураг 1–т 1981–2020 оны 8 – 10 дугаар сард ажиглагдсан анхны цас орсон өдрийн дундаж хугацааг харуулав. Зургаас харахад анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар 9 дүгээр сарын дунд арав хоногийн сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10 дугаар сарын дунд үеэр, бусад нутгаар 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр ажиглагддаг байна.
Анхны цас орсон өдрийн дундаж хугацаа (1981–2020)
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд болон Хөвсгөлийн ихэнх нутгаар 0…+4°C, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +14…+18°C, бусад нутгаар +5…+13°C дулаан байдаг байна (Зурaг 2).
9–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Есдүгээр сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дараалан нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 3).
Ирэх сарын агаарын температурын олон жилийн явц
[Хөх – ОЖД-аас хүйтэн, улаан – ОЖД-аас дулаан]
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–35 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм ордог (Зурaг 4).
9–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].
Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1982–1984, 1987–1989, 1991–1994, 1998–1999, 2003, 2015–2016, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Харин 1980, 1995–1997, 2000–2002, 2004–2014, 2019 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байна (Зурaг 5).
9–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 8-д харуулав. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 6, 7) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9-д харуулав. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10-д харуулав. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 6), хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 11-т харуулав. Хоёрдүгээр арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
9–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0
[Х – агаарын температур ОЖД-аас хүйтэн, Н – агаарын температур ОЖД-ийн орчим, Д – агаарын температур ОЖД-аас дулаан]
Ирэх сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[Б – хур тунадас ОЖД-аас бага, Н – хур тунадас ОЖД-ийн орчим, И – хур тунадас ОЖД-аас ахиу]
Баруун аймгуудын нутгийн9–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Төвийн аймгуудын 9–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 9–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Говийн аймгуудын нутгийн 2022 оны 9–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
ЗӨВЛӨМЖ
Есдүгээр сард Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, Дорнод Монголын тал нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг ЦУРШГ-аас анхааруулав.