Нийтийн тээврийн салбарт жолооч дутагдалтай байна

Нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалтай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай тус хуралд танилцуулахдаа, “Инфляцийн түвшин, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотой “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага байна. Хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалтай боллоо. Энэ салбарт ажиллах жолооч алга. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” хэмээсэн юм.

Машин цагийн зардлын тарифыг батлуулах тухай НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосныг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *